Наймдугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 264,410,480 төгрөгийн үнийн дүн бүхий 1,174,249 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Тодруулбал, Ган хийц ХК (GHC +15.00%), Дархан зочид буудал ХК (DZG +14.26%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +13.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол УБ-БҮК ХК (BUK -12.50%), Махимпекс ХК (MMX -10.14%), Мандал Ирээдүйн Өсөлт ХК (MFG -6.99%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв. Мөн тус өдрийн арилжаагаар Хөрөнгө оруулалтын 2 сангийн 36,788 ширхэг нэгж эрх 15,252,188 төгрөгөөр, “Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 5,376,000 юань буюу 2,586,393,600 төгрөгөөр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 50 багц 320,000 тн 1/3 коксжих нүүрс 39,872,000 доллар буюу 138,312,778,240 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа. Ингээд нийт 141,178,834,508 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 1.57 хувиар өсч, 35,861.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,591,778,388,130 төгрөг боллоо.