Манай улс энэ сарын 4-10-нд 1.45 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 76.5 хувиар нэмэгдсэн дүн болсныг УУХҮЯ-наас мэдээллээ. Улмаар 2023 он гарснаас хойш энэ сарын 10-ны байдлаар 37.4 сая тонныг нийлүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Мөн 2023 оны төлөвлөгөөг давсан гэсэн үг. Түүнчлэн 931.5 мянган тонн зэсийн баяжмал, 3.28 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. Тэгвэл Төвбанк 9.53 тонн алт худалдан авсан байна.
Бэлтгэсэн: Ц.Ундрал