Наймдугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 125,026,060 төгрөгийн үнийн дүн бүхий 591,545 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 24 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Тодруулбал, Өлзий-Дундговь ХК (ULZ +15.00%), Ремикон ХК (RMC +14.76%), Материалимпекс ХК (MIE +11.63%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -11.54%), Оллоо ХК (OLL -7.81%), Монгол савхи ХК (UYN -5.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,002 ширхэг нэгж эрх 2,118,750 төгрөгөөр,
- “Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,592,000 юань буюу 7,029,841,920 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Тус өдөр нийт 7,156,986,730 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.4% хувиар буурч, 35,306.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,586,741,096,064 төгрөг боллоо.