Зам тээврийн хөгжлийн төвөөс орон нутгийн замд хийгдэж байгаа засварын ажлын мэдээллийг өгч байна.
Үүнд,
1. А0101 дугаартай Улаанбаатар- Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэлийг халуун асфальт бетоноор засварлах ажил хийгдэж байна. /“Саруул харгуй” ХХК/
2. А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэг дээр үүссэн жижиг нүхэн эвдрэлийг зам засварын бис машинаар засварлах ажил хийгдэж байна. /“Харгуй” ТӨХК/
3. А25 дугаартай Өндөрдов- Зуунмод- Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын 25-29км-т үерт эвдэрсэн хөвөө шуудууг засварлах ажил хийгдэж дуусcан байна. /“Төв АЗЗА” ТӨХК/
4. А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 45-51км хооронд хучилтын нүхэн эвдрэлийг халуун асфальтбетоноор засварлах ажлыг хийж дуусcан байна. /“Дундговь авто зам” ХХК/
5. А0302 дугаартай Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замын 47-48км хооронд нүхэн эвдрэл нөхөх ажил хийгдэж байна. /“Өвөрхангай АЗЗА” ТӨХК/
6. А0603 дугаартай Цэцэрлэг Тосонцэнгэл чиглэлийн авто замын 50-70км /Хануйн/ хучилтын эвдрэл засварлах ажил хийгдэж байна. /“Архангай АЗЗА” ТӨХК/
7. А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн замын 160-171км хооронд үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг засварлах ажил хийгдэж байна. /“Орхон АЗЗА” ТӨХК/
8. А0201 дугаартай Улаанбаатар- Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 61-130км-т нүхэн эвдрэл засварлах ажил хийгдэж байна. /“Төв АЗЗА”ТӨХК/
9. А0302 дугаартай Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замын 11-13км-т тэмдэг суулгах, Арвайхээр доторх үерийн улмаас үүссэн нүхэн эвдрэлийг нөхөх ажлууд хийгдэж байна. /“Өвөрхангай АЗЗА” ТӨХК/
10. А0302 дугаартай Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай замын 21-22км-ийн нүхэн эвдрэл нөхөх, 46-47км-т нүхэн эвдрэл ухах ажлууд хийгдэж байна. /“Өвөрхангай АЗЗА” ТӨХК/
11. А0601 дугаартай Элсэнтасархай-Хархорин чиглэлийн замд нүхэн эвдрэлийг ухах, ачих, автогрейдерээр хөвөө шудуу сэргээх, хучилтын эвдрэлийг засварлах, ус зайлуулах шуудуу сэргээх ажилууд хийгдэж байна. /“Хархорин АЗЗА” ТӨХК/
12. А0603 дугаартай Цэцэрлэг - Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 55-60 км-т авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэл хөрөөдөх, эвдэрсэн хучлага хуулах ажлууд хийгдэж байна. /“Завхан АЗЗА” ТӨХК/
13. A0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэг дээр гарсан жижиг нүхэн эвдрэлийг зам засварын БИС машинаар засварлаж байна. /“Харгуй” ТӨХК/
14. А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 29-154км хооронд зурвас газрын цэвэрлэгээ болон төвлөрсөн хогийн цэг цэвэрлэх, малын сэг зэм зайлуулах ажил хийгдсэн байна. /“Дундговь АЗЗА” ТӨХК/
15. А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн автозамын 279, 306, 315 дахь км замуудад үерийн улмаас замын зорчих хэсэгт тогтсон чулуу болон шороог ковшоор цэвэрлэх ажил хийгдсэн байна. /“Завхан АЗЗА” ТӨХК/
16. А0603 дугаартай Цэцэрлэг - Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 53-65 км-т авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэл засварлах ажил хийгдэж байна. /“Архангай АЗЗА”/ ТӨХК
17. А1103 дугаартай Алтай-Улиастай чиглэлд сайжруулсан шороон замд далангийн материал нэмж засварлах, тэмдэг суулгах, хусалт хийх зам засварын ажлууд хийгдэж байна. /“Говь-Алтай АЗЗА” ТӨХК/
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ