Наймдугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 94,478,902 төгрөгийн үнийн дүн бүхий 456,958 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнэс 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Тодруулбал, Өндөрхаан ХК (ONH +15.00%), Дархан зочид буудал ХК (DZG +14.98%), Махимпекс ХК (MMX +8.36%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монинжбар ХК (MIB -6.00%), Монгол шуудан ХК (MNP -5.03%), Мандал Даатгал ХК (MNDL -4.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 33,060 ширхэг нэгж эрх 16,786,435 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаас 2,000,000 төгрөгөөр,
- “Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 13,952,000 юань буюу 6,706,028,800 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Ингэснээр нийт 6,819,294,137 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулж, ТOП-20 индекс 0.16 хувиар буурч, 35,449.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,605,330,428,948 төгрөг боллоо.