Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Бүх хүнд нээлттэй онлайн зээлийг ХААН Банк санал болгож байна

Фэйсбүүк чаатаа шалгах, онлайнаар төлбөр тооцоогоо хийх, кофе чанах гэхчилэн багагүй зүйлс амжуулж болох ч, 50 сая хүртэл төгрөгийн санхүүгийн тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой талаар та дуулсан уу. ХААН Банк цаг хугацаа, хаяг байршлаас үл хамааран гар утсаа ашиглан гуравхан минутад онлайн зээл авах боломжийг бүх хүнд нээлттэйгээр санал болгож байна.
2023-08-15

Газрын тосны эрэлт өснө гэж таамаглав

Тэгвэл энэ сард дээрх тоо үүнээс ч нэмэгдэх төлөвтэй төдийгүй томоохон экспортлогч Саудын Араб, ОХУ-ын нийлүүлэлт багасаж болзошгүй гэнэ. Түүнчлэн Газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас (ОПЕК) энэ оны хоёрдугаар хагаст “хар алт”-ны ханш буурахгүй хэмээн төсөөлж байгаагаа мэдэгдсэн юм. 
2023-08-14

Г.Хишигбат :Тээвэр ложистикоо барууны хөгжингүй орнуудын зэрэгт аваачихын тулд 10-15 жил тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй

Монложистикс Холдингийн Гүйцэтгэх захирал Г.Хишигбаттай ярилцлаа. Тэрбээр олон нийтэд тээвэр ложистикийн салбарт 2023 оны хагас жилд өрнөсөн үйл явдал болон төмөр зам, авто тээврийн үнэ, нийт орлого, ирээдүйн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгсөн билээ.
2023-08-14

Мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины аж ахуйг танилцуулах өдөрлөг боллоо

Байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Монгол женетикс сервис” компани 2016 оноос хойш мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуй эрхэлж байна.
2023-08-14

Үнэт цаас гаргагчийн дотоод мэдээллийг түгээхтэй холбоотой зөрчил гаргажээ

Монголын үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбооны Ёс зүйн хороо “Таван Богд Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэтэй холбоотой ёс зүйн зөрчлийн талаар хуралдаж, үнэт цаасны зах зээл дээр ажил үйлчилгээ явуулах эрх бүхий мэргэжилтний хувьд ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнээд нийтэд мэдээлэх арга хэмжээ авахаар болжээ.
2023-08-14

“Хар цэг”-үүд бороонд угаагдаж, улам сүйджээ 

Замын компаниуд төсөвтөө баригдаад нүд хуурсан төдий ажил хийгээд өнгөрөхийг ч үгүйсгэхгүй. Зарим нь засаж байна гэсээр хүйтний улиралтай золгуулаад орхих магадлал ч өндөр. Ерөөс манай улсад зам засварын ажлыг төлөвлөсөн хугацаанд, тогтоосон стандарт, журмын дагуу чанартай гүйцэтгэдэг сайн жишиг ховор. Тиймдээ ч олон улсын, улсын чанартай гэгдэх замууд нь түр зуурын борооны ая даахгүй “хэмхэрсээр” байна. 
2023-08-14

Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн хатуу хучилттай замын эвдрэлийг засварлажээ

Зам тээврийн хөгжлийн төвөөс орон нутгийн замд хийгдэж байгаа засварын ажлын мэдээллийг өгч байна.
2023-08-14

“Хаан банк” 272 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ

Мөн өөрийн хөрөнгийн өгөөж нь 32.7, чанаргүй зээлийн харьцаа нь 5.2, зээл депозитын харьцаа 67.7 хувьд хүрч, 2023 оны эхний хагас жилд 272 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Системийн бэлэн байдлыг 99.9 хувь хангаж, онлайн зээл олголтын тоогоо хоёр дахин өсгөн, давхардсан тоогоор 1.4 саяд хүргэжээ. Нийт зээлийн багцынх нь 21.4 хувийг онлайн зээл эзэлсэн аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хувьцаат компани болсон “Хаан банк” нь ажилтнууддаа зориулсан хайбрид, смарт оффис төсөл хэрэгжүүлж буй юм байна.
2023-08-14

264, 274-р галт тэрэгний цагийн хуваарьт түр өөрчлөлт орно

Аршаант-Давааны хоорондын замын 365-р км-ийн гуравдугаар зуутад А типийн 12м урттай төмөр бетон хоолойг шинээр угсрах, хоппероос балласт буулгах, думпкар вагоноос өрлөгийн чулуу буулгах засварын ажил хийх учраас наймдугаар сарын 23, 24-ний өдрийн 264-р болон 274-р зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орно.
2023-08-13

Гашуунсухайт боомт дахь төрийн байгууллагуудад хүний нөөцийн хомсдол үүсжээ

ХЭҮК-ын дарга Ж.Хунан8 Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай Гашуунсухайт хилийн боомтод ажиллаж буй алба хаагчид, жолооч нарын хөдөлмөрлөх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, шинээр суурьшлын бүс үүсгэх асуудлаар санал солилцжээ.
2023-08-13

43 хувьцаат компанийн 1.1 сая хувьцаа арилжаалжээ

Наймдугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 264,410,480 төгрөгийн үнийн дүн бүхий 1,174,249 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-08-12

“Фургон”-оор зорчих ханш 250-300 мянган төгрөг байна 

Жуулчдын унаа гэгддэг “УАЗ-452” буюу бидний нэрлэж заншсанаар “Фургон”-оор үйлчлэх өдрийн хөлс гэхэд 50-80 хувиар нэмэгдсэнийг тур оператор компанийнхан хэллээ. Тухайлбал, энэ төрлийн машинаар жуулчин тээвэрлэх өдрийн хөлс өнгөрсөн хавар 160 мянган төгрөг байсан бол өдгөө 250-300 мянга болж өсжээ. Аялагчид долоо хоног “Фургон” хөлөглөвөл дунджаар 1.7-2.1 сая төгрөгийг тээврийн хөлсөнд төлөх юм байна. 
2023-08-11

ТОП-20 индекс 0.4 хувиар буурчээ

Наймдугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 125,026,060 төгрөгийн үнийн дүн бүхий 591,545 ширхэг хувьцаа арилжаалагджээ.
2023-08-11

Долоон сарын хугацаанд 34 сая тонн нүүрс экспортолжээ

Он гарсаар долоон сарын хугацаанд экспортын орлогын 57 хувийг буюу 4.9 тэрбум ам.долларыг нүүрс, 1.5 тэрбум ам.долларыг зэсийн баяжмалын орлого дангаараа бүрдүүлжээ.
2023-08-10

Хагас жилийн хугацаанд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ хоёр их наяд төгрөгийн орлого олжээ

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон удирдлагын бүрэлдэхүүн өнөөдөр /2023.08.09/ “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж тус үйлдвэрийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
2023-08-10

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн төлөвлөгөө 103 хувьд хүрчээ 

Тэгвэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1-6 дугаар сард 12.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тус үйлдвэр 18.6 тонн орчим ган бүтээгдэхүүн, 601.5 тонн төмрийн хүдэр нийлүүлж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 93-103 хувьд хүргэжээ. Цаашид энэ оны сүүлийн хагас жилд 1.5 сая тонн орчим хөрс хуулж, 940 мянган тонн хүдэр олборлох бөгөөд 14.4 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн, 15 500 гаруй төмөр бэлдэц үйлдвэрлэхээр төлөвлөсөн аж. 
2023-08-10

МХБ-ээр 42 ХК-ийн 456.9 мянган ширхэг хувьцаа арилжаалжээ

Наймдугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 94,478,902 төгрөгийн үнийн дүн бүхий 456,958 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнэс 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-08-09

Авто замын инженерүүдээ БНСУ-д мэргэшүүлнэ

ам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр БНСУ-ын Иргэний барилгын инженер, технологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор ким бунг суктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
2023-08-09