Өнөөдөр арилжаагаар энгийн 38 хувьцаат компанийн 156,185,103 төгрөгийн үнийн дүн бүхий 595,916 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Улсын их дэлгүүр ХК (UID +5.27%), Гермес центр ХК (HRM +3.66%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +3.64%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -5.93%), Ариг гал ХК (EER -5.70%), Багануур ХК (BAN -3.84%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын хоёр сангийн 56,312 ширхэг нэгж эрх 18,743,536 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа. Нийт 174,928,639 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.98% хувиар өсч, 35694.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,262,681,817,532 төгрөг боллоо.