Орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн статистикаас харахад эхний долоон сарын байдлаар улсын төсөвт 21 аймгаас тав нь мөнгө төвлөрүүлжээ.
Тодруулбал,
- Өмнөговь 75.8 тэрбум
- Орхон 60 тэрбум
- Сэлэнгэ 1.8 тэрбум
- Дорноговь 0.5 тэрбум
- Дорнод 300 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Харин орон нутгийн төсвийн алдагдлаа нөхөхөөр төсвөөс санхүүгийн дэмжлэг аваагүй долоон аймаг байгаа юм. Бусад үлдсэн есөн аймаг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авах зарлагаа нөхдөг байна. Дэлгэрэнгүй статистик мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.
2023 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын төлбөрийн тэнцэл 473.8 сая ам.долларын ашигтай гарлаа. Энэ нь 2019 оноос хойш анх удаа ашигтай гарч буй үзүүлэлт юм. 2022 оны эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 1.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байжээ. Төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нүүрсний экспортын 39 сая тоннд хүрсэн нь гол нөлөө үзүүлсэн юм.