Жижиг, дунд үйлдвэрийн газраас Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдааг БНСУ-д жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Уг үзэсгэлэн ирэх аравдугаар сард БНСУ-ын Сөүл хотноо болох юм. Энэхүү үзэсгэлэнгийн талаар харилцан мэдээлэл солилцохоор БНСУ-ын Сонбуг дүүргийн төлөөлөгчид өнөөдөр ХХААХҮЯ-нд зочиллоо.
Уулзалтад тус дүүргийн засаг дарга И Сын Ру, ИТХ-ын дарга У Жүнг Гюн, Батлан хамгаалахын нэгдсэн зөвлөлийн дэд дарга Юн Жэ Сонг, Сонбуг хорооны оршин суугчдын холбооны дарга Гвон Вон Сүг, Сонбуг ААН-ийн төлөөлөл И Ги Сонг нарын тэргүүтэй 24 хүний бүрэлдэхүүнтэй албаны зочид төлөөлөгчид иржээ.
Энэ үеэр Сонбуг дүүргийн засаг дарга И Сын Ру цаашид хувцас дизайн, үйлдвэрлэлийн тал дээр хамтран ажиллах, мөн ЖДҮГ Сонбуг дүүргийн ЖДҮ эрхлэгчдийг холбох талаар хэрхэн үр дүнтэй ажиллах талаар санал солилцсон. Мөн ЖДҮГ-аас БНСУ-д зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн арга хэмжээг 2024 онд Сонбуг дүүрэгтэй хамтран зохион байгуулахаар боллоо. Уулзалтын дараа зочид төлөөлөгчдийг Монгол нэхмэл буюу Капрадора ноос ноолууран бүтээгдэхүүн, даавуу материал үйлдвэрлэдэг үйлдвэрээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.