Мянганы сорилтын сангийн II компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд байгуулах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн сүүлийн хучилтын бетоныг цутгажээ. Энэхүү чухал үйл явдлыг тохиолдуулан, Туркийн уламжлал ёсоор Монгол, Турк хоёр улсын төрийн далбааг төслийн талбайд хүндэтгэн мандууллаа. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг БНТУ-ын "МАПА Иншаат Тиажарет" компани хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын угсралтын ажлын нийт гүйцэтгэл 44.46 хувьд хүрээд байна.