ДНБ эхний хагас жилд 6.4 хувиар өссөний 1.7 хувийг хөдөө аж ахуйн салбар, 3.9 хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.3 хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 3.5 хувийг үйлчилгээний салбар, 0.4 хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
Гадаад валютын албан нөөц 33 хувиар нэмэгдсэн. Ингэснээр долдугаар сард 3.8 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болжээ. Харин америк долларын ханш өнгөрөгч сард 3442.35 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 289.32 төгрөгөөр, өмнөх сараас 4.09 төгрөгөөр суларсан байна. Гадаад валютын нийт албан нөөц өмнөх сараас 0.25%-иар, өнгөрсөн жилийн мөн үеэс 33%-иар тус тус өсөж, 3.83 тэрбум ам.долларт хүрээд байна.