Тайванийн Анагаах Ухааны Шийдвэр Гаргах Шинжлэх Ухааны Холбооны Ерөнхийлөгч Чи-Чан Чан тэргүүтэй судлаачид, эрдэмтэн багш нар ҮСХ-ны үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцлаа. Тодруулбал, Их өгөгдөл ашиглан хамтарсан судалгаа, шинжилгээний ажил зохион байгуулах, хиймэл оюун ухаан, газарзүйн мэдээллийн системийн тусламжтайгаар статистикийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх болон өгөгдлийн лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. Тайванийн Анагаах Ухааны Шийдвэр Гаргах Шинжлэх Ухааны Холбоо нь АШУҮИС болон Хүн амын эрүүл мэнд судлалын төвтэй хамтран Анагаах ухааны шийдвэр гаргах шинжлэх ухааны олон улсын анхдугаар симпозиумыг Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа юм. Тус арга хэмжээ нь “Цар тахлын дараах үеийн эрүүл мэндийн менежмент ба анагаах ухааны шийдвэр гаргах шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд наймдугаар сарын 27-30 хүртэл үргэлжилнэ.