Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 402 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2023 оны долдугаар сарын 28-ны өдрийн А/129 тоот тушаалаар “ЛэндМН ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргах бондыг бүртгэж авсан. Тодруулбал, “Лэнд бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд /ажлын 5 хоног/ 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
- Үнэт цаасны нэр: Лэнд бонд
- Үнэт цаасны тоо ширхэг: 90,000 ширхэг
- Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
- Үнэт цаасны нийт үнийн дүн: 9,000,000,000 төгрөг
- Үнэт цаасны хүү, өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 18%
- Үнэт цаасны хугацаа: 24 сар
- Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд
- Захиалга авах хугацаа: 2023.09.04 - 2023.09.08
”Лэнд бонд”-ын үндсэн андеррайтераар “Райнос инвестмент ҮЦК”, туслах андеррайтераар “Өлзий энд Ко Капитал ҮЦК”, “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК-иуд ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй.