АНУ-ын тээврийн аюулгүй байдлын захиргааны судалгааны баг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажиллалаа. АНУ руу шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа /Transportation Security Administration/-наас хийгдэх нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг хангахад зөвлөгөө өгсөн байна. Мөн уг судалгаа нь нисэх буудлын аюулгүйн үзлэгийн цэг, зорчигч, тэдгээрийн гар тээш, тээшинд хийх аюулгүйн үзлэг, хүний нөөцийн төлөвлөлт, сургалт болон ачааны аюулгүй байдлын арга хэмжээ, тоног төхөөрөмжийн чадамж, ашиглалт зэрэг чиглэлээр өргөн цар хүрээг хамарчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн америкт хийсэн айлчлалын хүрээнд Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж, Монгол-Америкийн хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэх шийдвэрт хүрсэн юм.