Наймдугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 143,168,623 төгрөгийн үнийн дүн бүхий 692,137 ширхэг хувьцаа арилжаалагджээ. 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Оллоо ХК (OLL +14.50%), Шарын гол ХК (SHG +13.51%), Женко тур бюро ХК (JTB +6.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хэрлэн Хивс ХК (HRL -7.27%), Улсын их дэлгүүр ХК (UID -6.59%), Багануур ХК (BAN -6.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн тус өдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 241,648 ширхэг нэгж эрх 195,019,054 төгрөгөөр арилжаалагдлаа. Нийт 338,187,677 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.82% хувиар буурч, 35,399.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,316,965,952,555 төгрөг боллоо.