Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг МХБ-д олголоо

“Монголын Хөрөнгийн бирж” нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан 11 харилцааг зохицуулсан нэр бүхий 5 журмыг боловсруулжээ.
2023-07-04

“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ

Эрдэм номын гэгээн үйл хэргийнхээ манаанд үнэнчээр зогсон ажиллаж буй сурган хүмүүжүүлэгч багш нарт мэдлэгээ цэнэглэх боломж олгосон “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг ХААН Банк Сангаас гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.
2023-07-03

БНХАУ коксжих нүүрснийхээ 49 хувийг Монголоос худалдан авчээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр нүүрс олборлогч “China energy in­vestment corporation”-д зочилсон бөгөөд хоёр улсын хилийн боомт хоорондын төмөр замын трассын зохицуулалтыг яаралтай хийх шаардлагатай талаар санал солилцсон. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ онд эхлүүлж, ирэх жил ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө хэлэлцэн, нүүрсний арилжаагаа нэмэгдүүлэх боломж бүрдүүлэхээр зорьж буйг “Sxcoal” тэмдэглэлээ. 
2023-07-03

252.9 тэрбум төгрөгийн хувьцаа арилжив 

Монголын хөрөнгийн бирж (МХБ) өнгөрсөн баасан гарагт энгийн арилжаагаар 43 компанийн 252 948 005 төгрөгийн үнэ бүхий 725 380 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 20 компанийн хувьцааны ханш өссөн бол 16-гийнх нь буурч, долоо тогтвортой байжээ. Мөн хөрөнгө оруулалтын хоёр сангийн 7935 ширхэг нэгж эрхийг 5.2 сая төгрөгөөр борлуулж, нийт 258 210 446 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулсан байна. Түүнчлэн ТOП-20 индекс 0.36 хувиар буурч, 36 899.16 нэгж болсон бол зах зээлийнх нь үнэлгээ 10.9 орчим их наяд төгрөгт хүрснийг МХБ-ээс мэдээллээ. 
2023-07-03

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг URECA-ийн шийдэл дэлхийд тэргүүллээ

Тус уралдаанд дэлхийн 25 орны 400 орчим компани нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шийдлээрээ өрсөлдсөн юм
2023-07-03

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг МХБ-д олгов 

Эл хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хүртэлх хугацаанд нүүрсний арилжааг МХБ-ээр дамжуулахыг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавихыг СЗХ-нд даалгасан. Үүний хүрээнд нүүрсний цахим арилжааг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй явуулж, өнгөрсөн баасан гаргийн байдлаар 54 арилжаагаар нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр борлуулсан байна. Түүнчлэн дээрх хуульд заасны дагуу холбогдох таван журам боловсруулсан бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйлчилгээний хураамжийг биржээс ирүүлсэн санал, судалгаанд үндэслэн тогтоосныг СЗХ-ноос мэдээллээ. 
2023-07-03

МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 10.9 их наяд төгрөгт хүрчээ

МХБ зургадугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 252,948,005 төгрөгийн үнийн дүн бүхий 725,380 ширхэг хувьцаа арилжаалсан байна.
2023-07-03

Гамшгаас сэргийлэх “даалгавар”-аа хийгээгүй Улаанбаатар 

...2-3 цаг ч биш, өдөр ч бус, 20-30 хоног халаалтгүй, цахилгаангүй байх эрсдэлийн талаар энд дурджээ. Багаар бодоход л ийм байна. Ийм явдал дүн өвлөөр тохиовол нийтээрээ хөлдөж, эрүүл мэнд, амиараа хохирч болзошгүй нь. Паартай байранд амьдарч, паалантай жорлон ашигладгийн хэрэг тэр үед гарахгүй нь бололтой. Иймд япон судлаачид Улаанбаатар хотын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, нийтийн зориулалттай барилга, байгууламж төдийгүй цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээг хүчитгэх, бэхжүүлэх арга хэмжээ яаралтай авахыг зөвлөжээ...
2023-07-03

Интернэт банк болон аппликэйшнээр ХААН Банкны данс хооронд хийх гүйлгээний хураамж 50 хувь буурлаа

Үндэсний хэмжээний тэргүүлэгч банк ХААН Банк бүгдэд тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхээр зорьдгийн хувьд нийгмийн зорилтот бүлэг буюу хүүхэд, оюутан залуус, халамж, тэтгэврийн насны бүх харилцагчдадаа цахим банкны үйлчилгээг аливаа хураамжгүй, үнэ төлбөргүй үзүүлж ирсэн билээ. ХААН Банкны нийт харилцагчдын гуравны нэг буюу 33 хувь нь данс хөтөлсний  болон банк доторх цахимаар хийгдэж буй гүйлгээний хураамжаас чөлөөлөгддөг. Тэгвэл 2023 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд Khan Bank аппликэйшн, Интернэт банкаараа ХААН Банкны данс хооронд хийх гүйлгээний хураамж 50 хувь буурлаа.
2023-07-03

Тариалангийн хээрийн соёололт 90 хувьд хүрчээ 

Хэдийгээр өнгөрсөн хавар оройтож дулаарч, нийт нутгаар сэрүүвтэр байсан ч өдгөө цаг уурын нөхцөл хэвийн болж, тариалангийн бүс нутагт цочир эрсдэл үүсэхээргүй төлөвтэйг дээрх яамын Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ хэллээ. Ташрамд дурдахад, энэ жил манай улс үр тариа 335 000, төмс болон хүнсний ногоо 30 000, тэжээл 70 000, тосны ургамал 110 000 орчим га талбайд тарьсан. Энэ нь өнгөрсөн оныхоос талбайн хэмжээ 9000 га-гаар өссөн дүн билээ. 
2023-06-30

ОУХТ-ийн дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төвийг Монгол Улсад байгууллаа

Олон Улсын Худалдааны Төвийн дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades Hub”-ийн 14 дэх төвийг Монгол Улсад байгууллаа.
2023-06-29

Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа форумд 500 орчим бизнес эрхлэгч оролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо хамтран "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг Бээжин хотноо зохион байгууллаа.
2023-06-29

Зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийх уулзалт болжээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг жил бүр шинэчлэн тогтоолгох ажлын хүрээнд S&P Олон улсын зээлжих зэрэглэлийн агентлагийн төлөөлөгчид зэрэглэлийн үнэлгээ хийх уулзалтуудыг холбогдох төрийн байгууллагуудтай хийсэн байна.
2023-06-29

МХБ, Шанхайн хөрөнгийн биржтэй хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Шанхайн хөрөнгийн бирж”-ийн Ерөнхийлөгч Цаи Жианчун болон албаны бусад хүмүүстэй албан уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2023-06-29

Хавдрын эсрэг үндэсний аян-2023” Увс аймагт хэрэгжиж байна

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийн эмч мэргэжилтнүүд энэ өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна. ХААН Банк  Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран 13 дахь жилдээ хэрэгжүүлж буй тус аяны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулах, хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг олон үр дүнтэй ажлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
2023-06-29

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд “Чайна энержи" группийн төв байранд зочилж, тус группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
2023-06-28

“Олон улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн 3 дахь өдрөө үргэлжилж байна

“Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа гурав дахь өдрөө үргэлжилж байна.
2023-06-28

Замын-Үүд, Эрээний боомт 24 цагаар ажиллана

Замын-Үүд, Эрээний боомт 24 цагаар ажиллах тохиролцоонд хүрлээ.
2023-06-28