Олон Улсын Худалдааны Төвийн дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades Hub”-ийн 14 дэх төвийг Монгол Улсад байгууллаа. Дэлхийн экспортыг дэмжих форумын үеэр дээрх төвийг байгуулсан юм. Ингэснээр эмэгтэй бизнес эрхлэгчдийн шинэ сүлжээ, платформ бий болж, үйл ажиллагаагаа өргөжүүлж харилцан туршлага солилцох боломж бүрдэж байна. Мөн дэлхийн худалдааны зах зээлд оролцохоос гадна жендерийн тэгш байдлыг хангах эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд чухал нөлөөтэй.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар Монгол Улсад бизнес эрхлэгчдийн хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байдаг байна. Харин МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар 2021 оны байдлаар Монгол Улсад 147 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэний 37 хувь нь эмэгтэй, 63 хувь нь эрэгтэй захиралтай байгаа юм.