Монголын хөрөнгийн бирж (МХБ) өнгөрсөн баасан гарагт энгийн арилжаагаар 43 компанийн 252 948 005 төгрөгийн үнэ бүхий 725 380 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 20 компанийн хувьцааны ханш өссөн бол 16-гийнх нь буурч, долоо тогтвортой байжээ. Мөн хөрөнгө оруулалтын хоёр сангийн 7935 ширхэг нэгж эрхийг 5.2 сая төгрөгөөр борлуулж, нийт 258 210 446 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулсан байна. Түүнчлэн ТOП-20 индекс 0.36 хувиар буурч, 36 899.16 нэгж болсон бол зах зээлийнх нь үнэлгээ 10.9 орчим их наяд төгрөгт хүрснийг МХБ-ээс мэдээллээ.