МХБ зургадугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 252,948,005 төгрөгийн үнийн дүн бүхий 725,380 ширхэг хувьцаа арилжаалсан байна. Үүнээс 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тус өдөр хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,935 ширхэг нэгж эрх 5,262,441 төгрөгөөр арилжаалагдлаа. Нийт 258,210,446 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулж, ТOП-20 индекс -0.36 хувиар буурчээ. Зах зээлийн үнэлгээ 10,996,506,058,262 төгрөг боллоо.