"Лотто эмээ" хочоороо алдартай Сузань Хинте өчигдөр Английн Воркестер дэх гэртээ өөд болжээ. Шинжээчид түүнийг зүрхний шигдээсээр бурхан болсон гэж үзсэн юм. Сузань өнгөрсөн оны нэгдүгээр сард сугалаанаас 33 сая евро хожсон ч тасалбар хийсэн өмдөө угаалгын машинд хийгээд үхүүлж байсан азгүй эмэгтэй. Германд төрсөн, дөрвөн ач зээгийн эмээ 49 настай Сузань тасалбараа албаны хүмүүст үзүүлсэн ч тэд хүчингүй гэж үзсэн юм.
Хөршийнх нь ярьснаар түүний охин Наташа Доуглас ээж дээрээ очсон ч хаалгаа тайлаагүй гэнэ. Тиймээс охин нь тагтаар дамжиж гэртээ орсон бөгөөд үүний дараа удалгүй түргэний эмч нар ирсэн аж. Түргэнийхэн дуудлага хүлээн авсан даруйдаа Хинтегийн гэрт очсон ч бүх зүйл өнгөрсөн байжээ.
Цагдаагийнхан түүнийг жам ёсоороо өнгөрсөн гэж үзэн, хэрэг үүсгэхээс татгалзсан юм.