8 дугаар сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 230 дахь өдөр бөгөөд он дуусахад 135 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 26, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2450.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.80, юань 367.40, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд төгсөж, диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа 15.00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д болно.
- 17.00 цагт зураач Ч.Солонгын "Солонгын долоон өнгө" монгол зургийн үзэсгэлэн "Бум арт" галерейд нээгдэнэ.
- Хотын дарга болон холбогдох албаныхан Улаанбаатар хотод хийгдэж буй БОЛОВСРОЛ-ын салбарын барилга, байгууламж болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцана. 09.40 цагт Хангарди ордны баруун талаас унаа хөдөлнө.
- 10.00 цагаас Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд “Данзанравжаа” Олон улсын яруу найргийн наадмын нээлт болно. Уг арга хэмжээг хотын дарга нээнэ.
- “Дэлхийн яруу найргийн өдрүүд” үргэлжилнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Тайландын Шинжлэх ухааны өдөр.
- Мөн өнөөдөр Македон улсад Зэвсэгт хүчний баярын өдөр тохиож байна.
- 1988 оны энэ өдөр БНСУ-ын алдарт BIG BANG хамтлагийн ахлагч, дуучин Gdragon мэндэлжээ.
- 2008 онд Афганистаны дайн: Үзбиний хөндийн отолт эхэлжээ.
- 2008 онд Пакистаны ерөнхийлөгч Pervez Musharraf огцорчээ.