Радиологоор суралцдаг 25 настай оюутан бүсгүй Лиса Терисийг өнгөрсөн бямба гаригт Алабамагийн ойгоос олжээ. Америк бүсгүй алга болоод бүтэн сар өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд ойд байхдаа жимс, зэрлэг мөөг зэрэг л идэж, 22 кг жин хассан байна. Холбоо барих утасгүй, тэр ч бүү хэл гуталчгүй байсан тул Терис амьтанд хазуулж, багагүй зүдэрсэн гэнэ. Түүнийг бямба гаригийн шөнийн хоёр цагт 82 дугаар хурдны зам дээр зогсож байхад нь замаар явж байсан жолооч олж, тусалсан байна.
Орон нутгийн цагдаагийнхан өнгөрсөн долдугаар сарын 23-наас хойш Терисийг хайж байв. Гэвч охиныг олж чадаагүй тул саяхан хайх ажиллагааг зогсоосон юм.
Бүсгүйг хоёр эр дээрэмдсэн бөгөөд тэднээс зугтахдаа шөнө дөлөөр ой руу орсон гэнэ. Харамсалтай нь, ойд чиг баримжаагаа алдсан тул бүтэн сарын турш ойд амьдарчээ. Цагдаагийнхан энэ хэрэгт холбогдуулж, 31 настай Манлэй Дэвис, 36 настай Рэндолл Освалд нарыг баривчилсан аж. Тэд ойролцоогоор 40 мянган ам.долларын үнэ хүрэх эд зүйлс дээрэмдсэн байна.