8 дугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 227 дахь өдөр бөгөөд он дуусахад 138 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 27 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 23, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2442.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 366.50, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Хүй долоон худагт наадам үзэхээр очоод замын цагдаад зодуулж хүнд гэмтэл авсан эмэгтэй хэвлэлийнхэнд хандлаа.
- Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны 7-р сарын Орон сууцны үнийн индексийн мэдээллийг хүргэх хэвлэлийн бага хурал 11.00 цагт Монголбанкны байранд болно.
- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 7 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагаас Засгийн газрын 3-р байрны 204 тоот танхимд хийнэ.
- 09.00 цагт Төв замын цагдаагийн урд талд Альфа зочид буудалд "Бүх нийтийн эрүүл мэнд ба хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно.
- ЗХЖШ-аас 2017 оны II улиралд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар 10.00 цагт ЗХЖШ-ын 320 тоот танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Бангладеш улсад Үндэсний гашуудлын өдөр тохиож байна. Учир нь тус улсын анхны ерөнхийлөгч Sheikh Mujibur Rahman болон түүний гэр бүл 1975 оны энэ өдөр Бангладешийн армийн армийн офицеруудын гарт амь үрэгдэж байсан байна.
- 1914 онд Панамын суваг нээгдэж байжээ.
- 1769 оны энэ өдөр Францын цэргийн жанжин, тус улсын эзэн хаан Наполеон I Бонапарт, Корсикийн Ажаччиод төрж, 1821 онд нас барсан байна.
- Мөн 1990 оны энэ өдөр Америкийн жүжигчин Женнифер Лоуренс мэндэлжээ.
- 1654 онд Alfredo Stroessner Парагвай дахь дарангуйлалаа эхэлжээ. Тэрбээр 1989 он хүргтэл Ерөнхийлөгчийн албыг хашсан байна.