Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хооронд хамтын ажиллагааг сайжруулах үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх экспортод чиглэсэн импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихэд хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн захирал Д.Авирмэд нар гарын үсэг зурав.
Үйлдвэрлэл, инновацийн газар нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт тусгагдсанаар Нийслэлийн дэд төвүүдэд үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг сурталчлах борлуулалтын нэгдсэн төвүүдийг бий болгох, Нийслэлд нэн шаардлагатай ноу- хау, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн франчайз хэлбэрээр нутагшуулахыг дэмжин ажиллаж буй. Энэхүү санамж бичгийг байгуулснаар нийслэлийн дэд төвүүдэд үйлдвэрлэлийн тусгай бүсүүдийг бий болгон тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах нэгдсэн төвүүдийг байгуулах, “УБ инноваци хөгжлийн төв”-ийн салбаруудыг байгуулахад хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллах юм