Одоогоос зургаан жилийн өмнө "American Idol" шоунд оролцож, үнэнч хайрын түүхээрээ тус шоуны шүүгч, нэрт дуучин Женнифер Лопесийг уйлуулж байсан оролцогч бол Крис Медина юм. Тэрбээр 2009 онд сүйт бүсгүй Жулиана Рамостой гэрлэхээр төлөвлөж байсан ч хайртай бүсгүй нь осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авснаар насан туршдаа хүний асаргаанд орсон билээ. Харин К.Медина "American Idol" шоуны ТОП 40-д багтаж, хожим өөрсдийнхөө хайрын түүхээр "What Are Words" дуугаа бүтээсэн юм. Энэ дуу Швед болон Норвегийн шилдэг дууны жагсаалтыг 19 долоо хоног тэргүүлж байв.
Тэгвэл Крис Мединагийн баатарлаг түүх удаан үргэжлээгүй гэнэ. Саа өвчтэй сүйт бүсгүйгээсээ тэр албан ёсоор 2014 онд салж, Европд нэрд гарснаасаа хойш тэндээ амьдрах болсон Крис шинэ гэргийтэй болжээ. Тэр ч бүү хэл өнгөрсөн долдугаар сарын 4-нд шинэ хүнээ угтаж авсан байна.