Америкийн хүмүүнлэг үйлстэн, тэрбумтан Андрью Карнеги "Бусадтай хөрөнгөө хуваацахгүй бол тэр хүн баян биш. Эр хүн үхэхдээ баян байхгүй бол ичгэвтэр хэрэг" гэж хэлжээ. Маш олон амжилттай яваа бизнессмэнүүд амьдралд байгаа зүйлсээ хуваалцаж өгч байж буцаж юм орж ирдэг гэдгийг тэд хүмүүнлэг үйлсийнхээ туршлага дээр үндэслэн амлаж байна. Түүний хариуцдаг компани 106,8 тэрбум долларын ашигтай ажилладаг байна.
Жагсаалтын 20-р байранд: DIETMAR HOP
Тэрээр SAP компьютер програм хангамжийн компаний үндэслэгч юм. Тэрээр өөрийн эх орны спорт, орон нутгийн сан, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад 1 тэрбум долларын хандив өргөсөн. Өөрөө 6,3 тэрбум долларын хөрөнгө чинээтэй.
19. Pierre Omidyar
Энэ эрхэм бол ebay-н захирал, Америк, Иран, Францын бизнесмен. 1998 оноос эхлэн түүний эхнэр Omidyar-г үндэслэн авч явж байна. Тэрээр хүнсний аюулгүй байдал, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс, технологийн салбаруудад мөнгөө хандивладаг. ebay-ээс олсон 270 сая доллар үл мэдэгдэх буяны газар хандивласан бол тун саяхан 1 тэрбум доллар дахиад хандивлажээ.
18. Michael Dell
Компьютер үйлдвэрлэгч DELL-н захирал тэрээр боловсрол, нийгэм, урлаг соёл, үйлчилгээний соёл зэрэгт анхаарал хандуулдаг. Тэр өөрийн Баялаг-X сангаас 1.1 тэрбум долларыг хандивласан. Мөн түүнчлэн Техаст 211 хүний ортой эмнэлгийг 25 сая доллараар бариулсан.
17. James Simon
Технологийн сэргэн мандал компаний захирал тэрээр 65 долларын өв хөрөнгөтэй амжилттай бизнесмен юм. Эхнэр Мэрилэний хамт "Саймон" боловсролын санг байгуулсан. Учир түүний тэдний хүүхдүүд болох Ник Саймон, Паул Саймон нар нас баржээ. Энэ явдлын дараа хүүхдийнхээ нэрээр сан байгуулж түүндээ 1.2 тэрбум доллар байршуулжээ.
16. Ted Turner
Америкийн мэдиа салбарын хэмжээлшгүй эрх мэдэлт та сонсож байсан нь лавтай. Тэрээр СNN грүпийн үндэслэгч. Тэрээр нэг тэрбум долларыг Америкийн хүүхдийн эрүүл мэнд, эмэгтэйчүүд, хүрээлэн буй орчноо сайжруулах зэрэгт хандивласан. Тэрээр амьдралдаа 1.2 тэрбумаас илүү мөнгийг хандивт өгч байсан.
15. Jon Huntsmen Sr
Химийн корпорац-ийн захирал АНУ-н хамгийн том полистрол үйлдвэрлэгч Жон Хантсмэн. Хантсмэний хуванцруудыг олон талаар ашиглаж болдог бөгөөд тэр дундаа бургерны сав хийхэд тохиромжтой. Тэрээр хорт хавдарын судалгаанд 1.2 тэрбум долларыг хандивласан байна. Хамгийн өглөгч, нигүүлсэнгүй гэдгээрээ зартай Билл Гэйтс, Варрэн Бупет нарын хамт "Хандивын магнат"-уудын гишүүнээр элссэн.
14. Li Ka Shing
Хонг-Конгийн бизнесийн магнат, хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгч тэрээр Азийн хамгийн баян хүн юм. Тэрээр боловсрол, соёл урлаг, нийгмийн харилцаа болон эрүүл мэндийн салбарынхныг дэмждэг. Ли-г Азийн хамгийн өгөөмөр баян гэдэг бөгөөд 1.2 тэрбум долларыг хандивт өгсөн.
13. Mark Zuckerber
Тэр бол дэлхийн хамгийн залуу тэрбумтан юм. Бидний сайн мэдэх Нүүр Номыг үндэслэсэн тэрээр "Хандивын магнат"-уудын гишүүнээр элссэн. Тэр амлахдаа амьдралдаа байгаа эд хөрөнгөнийхөө багаар бодоход талыг хандивлаж байхаа амласан. Тэр аль хэдийн 1.6 тэрбум долларыг хандивт өгсөн. Мөн эхнэр Прискалогийн хамт 25 сая долларыг Эбилогийн дайнд өгсөн.
12. Paul Ellen
Билл Гэйтстэй хамтран Microsoft-г үндэслэгчдийн нэг. Харин одоо Vulcan-ий захирал бөгөөд хөрөнгө оруулагч компанитай. Түүний үндэслэсэн Гэр бүлийн санд олон сая доллар хандивласан. Түүний нийт өгсөн мөнгөн дүн 2 тэрбумд хүрнэ.
11. Michael Bloomberg
Блүүмбэргийн үндэслэгч Маякл Блүүмбэрг. Түүний байгууллагын дэмжлэгээр John Hopkins их сургууль, Дэлхийн уушги сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, SIerra club, Нийтийн эрүүл мэндийн John Hobkins Bloomberg сургууль зэрэг газарт 3 тэрбум орчим доллараа хандивлажээ.
10. George Kaiser
Тэрээр эдийн засгийн BOK компаний захирал. George Kaiser Family сангаа байгуулсан. Энэхүү сан шашин, эрүүл мэнд, нийгэм, боловсрол, хүний хөгжил чиглэлийг дэмжин ивээн тэтгэдэг. 2010 онд Тэргүүн хандивлагчдын гишүүн болсон. тэрээр 3.3 тэрбум долларыг нийтдээ буяны үйлсэд зарцуулжээ.
9. Eli Broad
Тэрээр өөрийн нээсэн хоёр сангийнхаа хүрээнд 500 орчим өөр өөр төрлийн компанийг эмэзмшиж байгаа цорын ганц хүн юм. Eli ба Ethyte broad бас Broad art Foundation санг үүсгэн байгуулсан. Одоогийн байдлаар тэр 3.3 тэрбум долларыг хандивлаад байна.
8 Carlos slim
Тэрээр өөрийнхөө хүчээр гарч ирсэн дэлхийн хамгийн баян тэрбумтнуудын тоонд дээгүүрт бичигдэх нэгэн юм. Дэлхийн хамгийн баян гурван хүний нэгээр тодорсон. Тэрээр өөрийн хөрөнгийн 4 тэрбум долларыг дайны эсрэг энхийн үйлсэд зориулсан.
7. Gordon Moore
Gordon Moore нь Intel-н үүсгэн байгуулагч. Тэр 2006 онд өөрийн корпрациасаа тэтгэвэрт гарсан ч одоо хүртэл эхнэрийн хамт буяны үйлсэд мөнгө хэзээ ч татдаггүй эрхэм юм. Тэр хоёрын нэрээр нэрлэгдсэн Gordon ба Betty Moore сандаа тэр 5 тэрбум хандивласан. Энэхүү мөнгийг байгаль хамгаалал, шинлэх ухаанд зарцуулдаг.
6. Sulaiman Bin Abdul Aziz Al Rajhi
Тэрээр гурван ахынхаа хамтаар AL RAJHI банкийг үндэслэсэн. Исламийн банк дэлхийн хамгийн том банкуудын нэг болж өргөжсөн. Түүний гэр бүл Арабын хэмжээлшгүй баян ах дүүс юм. Тэрээр 2011 онд тэрээр 7.7 тэрбум доллар хандивт буяны ажилд өргөж байсан бол удалгүй 5.7 тэрбум өргөсөн юм.
5. Charlis Francis Feeney
Түүнийг Ивээн тэтгэгч James Bond гэж дууддаг. Тэрээр "Duty-Free shoppers"-ийн үүсгэн байгуулагч. Тэрээр өөрийн хөрөнгөнөөсөө маш шийдэмгий зүгээр л хүмүүст өгч чаддаг хүн юм. Тэрээр өдөр тутамдаа хүмүүст цацаж л явдаг урсгал өглөг 1.5 саяд доллар орчим, буяны ажилд 6.3 тэрбум доллар өгсөн. Тэр боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг.
4. Azin Premji
Энэтхэгийн бизнесмен, хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгч. Wipro Limited компаний захирал. Тэрээр Энэтхэгийн анхны Ивээн тэтгэгч "Хандивын магнат"-уудын гишүүн болсон. Тэрээр нэгэн удаа хэлэхдээ: "Хэн өгч байна. Тэр эрх мэдэлтэй, мөнгө хөрөнгөтэй байдаг гэдэгт хатуу итгэдэг. Илүү сайхан дэлхийн төлөө хувь нэмрээ оруулахын төлөө сая сая долларыг зориуллахад би бэлэн. Ингээгүй хэн ч алдар хүндэд хүрч чадахгүй" гэжээ. Одоогийн байдлаар тэрээр 8 тэрбум долларыг өөрийн хөрөнгөнөөс таслан хандивлажээ.
3. George Soros
Унгарын зохиолч, ивээн тэтгэгч, хөрөнгө оруулагч, "Soros Fund Management"-н захирал. Түүнийг хочилж дууддаг нэр нь "Английн банкыг дампууруулагч эр" гэдэг. Учир нь тэрээр өөрийн Англи дахь эзэмшлээ 10 тэрбумаар зарж 1 тэрбум төгрөгний ашигтэй ажиллажээ. Тэрээр 8 тэрбум доллараа нийтийн үйлчилгээ, нийгэмлэгийн хөгжил, эрүүл мэнд боловсролын салбаруудад хандивлажээ.
2. Warren Buffet
"Berkshire Hathaway"-н захирал тэрээр туйлын өглөгч нэгэн юм. Өнөөг хүртэл тэрээр 21.5 тэрбум долларыг хандивт өргөжээ. Тэр өөрийн хөрөнгийн 85 хувийг Bill and Melinda Gate санд хандивлажээ.
1. Bill Gates
Тэрээр амьдралынхаа хугацаанд 27 тэрбум долларыг хандивт зориулжээ. Тэр өөрийн хөрөнгөнөөс Bill and Melinda Gates сандаа төвлөрүүлж хэрэгтэй гэсэн олон салбарт хандивладаг. Түүнийг дэлхийн хамгийн том компьютер хангамжийн компаний үүсгэн байгуулагч гэдгээр нь бид бүгд мэднэ.