8 дугаар сарын 3-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 215 дахь өдөр бөгөөд он дуусахад 150 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 16 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 11, гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2465.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 367.20, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Монгол Улсын Шадар сайдын өрөөнд Улсын онцгой комисс хуралдана.
- Монголд анх удаа "Chinggis Khaan's Challenge Cup 2017" олон улсын тогооч нарын тэмцээн болох гэж байгаа талаар 11.00 цагт Монгол ньюс хэвлэлийн төвд мэдээлэл өгнө.
- “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
- НҮБ-ын байрны 6 давхарт 11.00 цагаас "Хөдөө гэр" төслийн хэвлэлийн хурал- мэдээлэл өгөх арга хэмжээ болно.
- “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе”сэдэвт сургалт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургалтын танхимд 09.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна.
- 11.00 цагт өрх гэрт очиж үзлэг оношилгоо хийх төслийн нээлт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Венесуэл улсад Төрийн далбааны өдөр тохиож байна.
- 1999 оны энэ өдөр БНСУ-ын Davichi хамтлагын гишүүн Kang Min-Kyung мэндэлжээ.
- Мөн 1999 оны энэ өдөр БНСУ-ын алдарт SS501 хамтлагын гишүүн Kim Hyung-Jun мэндэлжээ.
- Харин 2008 оны энэ өдөр Оросын зохиолч, түүхч, нобелийн шагналтан Александр Солженицын таалал төгсчээ.
- 1960 онд Нигер улс Францаас салан тусгаарлаж, Тусгаар улс болсноо зарлан тунхаглажээ.