Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүд нь орчны болон хөрс, ус, агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болсоор ирсэн. Тус үйлдвэрүүдийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах паркийн төлөвлөгдсөн газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг 2013 оноос хойш хийсээр ирсэн. Энэ хугацаанд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, зураг төслийг бэлэн болгох, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг НИТХ-аар батлуулах, паркийн тусгай зөвшөөрлийг авах томоохон ажлууд төлөвлөгдсөнөөс “Тусгай зөвшөөрлийг авсан”-аар дээрх ажлууд 95 хувьтай болж, бүтээн байгуулалт хийгдэхэд бэлэн боллоо. МУ-ын Засгийн газрын 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолыг үндэслэн Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮ газарт олгов