Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болон Үндэсний их баяр наадамтай холбогдуулан улс орон даяар энэ сарын 7-ноос 16-ныг хүртэл амрах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ хугацаанд автомашины дугаарын хязгаарлалт ч мөн үйлчлэхгүй юм байна. Харин энэ сарын 10-ныг амралтын өдөр болгож, 16-ны ням гаригийг ажлын өдөр болгон шилжүүлсэн юм.