Дарс нь цэвэр усан үзмийн шүүснээс гаргаж авдаг байгалийн бүтээгдэхүүн юм. Усан үзмийг удаан хугацаанд исгэх замаар дарсыг гарган авдаг бөгөөд дэлхийд 1500 гаруй нэр төрлийн усан үзмийг дарсны үйлдвэрлэлд ашиглаж байна. Дарсанд жимс жимсгэнэд байдаг тэжээллэг болон биологийн үнэт бодисууд ялангуяа витамин, эрдэсүүд агуулагдахаас гадна шүүсийг эсгэж боловсруулахад хүний биед ач холбогдолтой төрөл бvрийн нэгдлүүд үүсдэгээрээ онцлогтой.
Дарсыг улаан, цагаан, ягаан, хатуу гэж дөрөв ангилдаг. Улаан дарс нь хүний зүрхний үйл ажиллагааг сэргээж байдаг. Улаан дарсан дахь пеноль нь цусан дахь тослогийг исэлдүүлдэг учир хлостерин үүсгэдэггүй. Цагаан дарс нь хүний уушгийг цэвэрлэхээс гадна бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн жингээ барихыг хүсч байгаа хүмүүст их тохиромжтой.
Дарсны хэрэглээ
Улаан дарс
Үхэр, гахай, шувууны махаар хийсэн хоолны үед хэрэглэдэг. Харин өлөн үед зохисгүй. Улаан дарсыг Цельсийн 15 -18 хэм дулаантай хэрэглэх нь тохиромжтой.
Оргилуун болон цагаан дарс
Салат, хөнгөн зууш, далайн гаралтай хоолыг даруулна. Цагаан дарсыг 6 -11 хэм дулаантай хэрэглэх нь тохиромжтой.
Ягаан дарс
Ямар ч үед хэрэглэнэ. Алкоголийн хэмжээ нь харьцангуй бага байдаг хуурай дарсыг хоолны хамт хэрэглэж, харин арай зөөлөн дарсыг найз нартайгаа хамт суухдаа сонговол илүү тохиромжтой.