2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:
Үндсэн чиглэлийн үйлчилгээний талаар:
Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 88 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 892 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Их багтаамжийн 794 автобус, Угсраа 14, Троллейбус 30, Дунд багтаамжийн 33 автобус тээврийн хэрэгсэл.
Туслах чиглэлийн үйлчилгээний талаар:
Нийтийн тээврийн үйлчилгээний туслах 5 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 21 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Дунд багтаамжийн , Бага багтаамжийн 12 тээврийн хэрэгсэл.
Зуслангийн үйлчилгээний талаар:
Нийтийн тээврийн үйлчилгээний зуслангийн 3 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 5 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Их багтаамжийн 5 автобус.
Шөнийн тээврийн үйлчилгээний талаар:
Шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд оройн 22:30-аас шөнийн 01:30 цагийн хооронд 10 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Их багтаамжийн 6 автобус, 4 Троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна.
Такси үйлчилгээний талаар:
Нийслэл хотын такси үйлчилгээнд нийт 11 аж ахуйн нэгж, байгууллагын 555 тээврийн хэрэгсэл ажиллахаар төлөвлөгдөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин сонгуулийн өдөр ажиллах тээврийн хэрэгслийн тоог ердийн амралтын өдрөөс 249 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлж, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийн эх авалтыг өглөө 08:00 цаг байсныг 06:30, оройн буултын цагийг 23:00 цаг хүртэл өөрчлөлт оруулан нийтийн тээврийн үйлчилгээг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахаар төлөвлөж байна