Долдугаар сарын 1-нд наадмын сорилго барилдаан Бугын сангийн аж ахуйд болж, улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн нараар манлайлуулсан хүчит 64 бөх барилдан Сант сумын харьяат, аймгийн арслан Жаалаагийн Наранбаатар зургаа даван түрүүлж, Уянга сумын харьяат, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга тав даван үзүүрлэжээ.
Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээнийхэн улсын наадмын бэлтгэлээ Бугын сангийн аж ахуйд базааж байгаа.
Наадмын сорилго барилдааныг нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Чинзориг, УИХ-ын гишүүн, улсын аварга Д.Сумьяабазар, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Аса, "Түмэн төмөрт" ХХК-ний захирал Түмэнбаяр тэргүүтэй хүмүүс, "Гэгээн хангай" клубийн хамт олон, С.Далхаасүрэн, Баян-Өндөр сумын "Бумбат Зүрх" бөхийн холбоо, Баянгол сумын "Дэрэнбор" бөхийн холбоо зэрэг байгууллагын хамт олон үзэж сонирхжээ.
Харин үүний хажуугаар АСА аварга маань хэдэн бөхийнхөө авьяасыг LIVE-аар фэйсбүүкт цацаж уйдаагаа гаргасан бололтой. Ингээд авьяаслаг бөхчүүдийн бичлэгийг хүргэж байна.
Бодон, бодон дуулж байгаа хүн бол Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, сумын заан А.Батнасан аж.