Нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх удаагаа “Дээлтэй Монгол” наадмыг Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэ сарын 10-ны 14.00 цагт эхлэх уг арга хэмжээний үеэр энэ жил хамгийн том хүннү дээлийг олон нийтэд дэлгэн харуулах аж.
Мөн “Монгол костюмс”, “Шилмэл загвар” зэрэг үндэсний хувцасны тэргүүлэх агентлаг, хувцас урлаачид, ӨМӨЗО-ы Алшаа аймгийн загвар зохион бүтээгч Шүрнээ нар бүтээлээ танилцуулна. “Дээлтэй Монгол” наадмын хаалтын ажиллагаа 22.00 цагт нийслэлийн Шөнийн гэрэлт гудамжинд болох бөгөөд “Дээлтэй диско” шоу болох гэнэ.
Түүнчлэн өмнөх жилүүдийн жишгээр хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг байгууллага, дүүргийг шалгаруулахаар төлөвлөжээ.