Хэт мэдрэмтгий арьстай хүмүүс болон ямар нэгэн харшлын суурь өвчтэй хүмүүс нарны харшлаар өвчлөх нь элбэг. Харшлын шинж тэмдэг нь хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу оргин загатнадаг.
Нарны харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө эмчилгээ хийлгэх боломжтой гэж мэргэжлийн эмч хэлж байна.
- Нарны харшилтай хүмүүс хурц нартай өдөр гадуур аль болох гарахгүй байх.
- Чийглэг агаараар амьсгалах нь энэ төрлийн эмгэгтэй хүмүүст тустай.
- Хүйтэн бүлээн шүршүүрт орох нь харшил сэдрэхээс сэргийлдэг.
- Гадуур гарахдаа даавуун, битүү хувцас өмсөхийг анхааруулъя.
- Мөн нарны шил, малгай зэргийг тогтмол зүүж яваарай.
- Нарнаас хамгаалах шүхэр танд үргэлж хэрэг болно.
- Витамин А бол арьсны хамгаалах чадварыг дэмждэг. Мөн витамин С, Е нь энэ төрлийн эмгэгт ашиг тустай.
- Харшил гарсан газраа хүйтэн усаар шавшиж, үрэвсэл намдаах тос түрхэн кальц агуулсан бэлдмэл ууж байхыг танд зөвлөж байна.