"Voliwer" ХХК нь монголд анх удаа зөвхөн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой "Off The Cage" загварын шоуг долдугаар сарын 1-нд "Гэрэлт Гудамж"-нд зохиох гэж байна.
Монголд маш олон дотоодын брендүүд байдаг ч тэр болгон хүмүүст хүрч чаддаггүй учраас эдгээр брендүүдийн төлөөллүүдийг та бүхэнд танилцуулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохиож байгаа гэнэ. Үүнд зөвхөн хувцас загвар гээд зогсохгүй гоёл чимэглэл, гоо сайхны брендүүд ч мөн оролцох аж.
Маргааш та "Гэрэлт гудамжыг" зорьсноороо монгол брендүүдтэй танилцан, загварын шоу болон урлаг соёлыхны тоглолтыг нэг дор үзэх боломжтой юм. "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе" уриан дор энэ өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлье. Дэлгэрэнгүй мэдээллийг "Off The Cage Fashion Show 2017" фэйсбүүк хуудсаар авах боломжтой.
Энэхүү арга хэмжээ нь ямар ч үнэ төлбөргүй болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг зохион байгуулагч баг хамт олноос урьж байна.