6 дугаар сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 181 дахь өдөр бөгөөд он дуусахад 184 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 31 хэмийн дулаан бол шөнөдөө 19 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 7, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2352.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.50, юань 347.30, вон 2.07 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Caffe Bene Bodi Tower-т 18.30-20.30 цагийн хооронд Номтой өглөө клуб Хэнри Фордын Миний амьдрал, миний амжилт хэмээх номыг хэлэлцэхээр болжээ.
- Батлан хамгаалах яам, МҮЭ-ийн холбоо хамтран Батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар болсон тухайгаа 11.00 цагаас МҮЭХ-ны хурлын танхимд мэдээлнэ.
- Ус сувгийн удирдах газрын Хурлын танхимд 10.00 цагаас Улаанбаатар хотын ус хангамжид Японы ард түмний хувь нэмэр сэдэвт өдөрлөг болно.
- 12.00 цагт БХБЯ дээр 4 аймгийн цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурна.
- 11.00 цагаас МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар намын байран дээрээ мэдээлэл хийнэ.
- 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулсан олон улсын бага хурал Төрийн ордонд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Судан улсад Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байна.
- Мөн Бүгд Найрамдах Доминикан Улсад Багш нарын баярын өдөр тохиож байгаа аж.
- 1966 оны энэ өдөр АНУ-ын мэргэжлийн боксын хүнд жингийн аварга “Төмөр” хочит Майк Тайсон мэндэлжээ.
- 1960 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс Белги улсаас салан тусгаарлаж, Тусгаар тогтнолоо зарлажээ.
- 1990 онд Баруун, Зүүн Герман улс эдийн засгаа бэлтгэсэн ёсоороо мөнгө, санхүү, эдийн засгаа нэгтгэв.