Зуны амралтаараа БНСУ-ыг зорих оюутан залуус олон. Харин тэдний виз тэр бүр гарахгүй байгаа хэмээн "MIKA" виз мэдүүлгийн төвийн ажилтан ярилаа.
Манайхан аялалын визээр очоод ихэнхи тохиолдолд ажил хийдэг тухай хэн хүнгүй сайн мэддэг болчихсон. Тийм ч болохоор виз мэдүүлэгчдэд тэр бүр таатай хариу гардаггүй.
Харин зун болохоор багш, оюутнууд наашаа зүглэх нь элбэг. Тэгээд зуны амралтаараа очиж ажиллах магадлал өндөртэй учраас эдгээр хүмүүсийн виз тэр бүр гарахгүй байгаа. Хэдий 5 сая төгрөг барьцаалж байгаа ч гэсэн найдваргүй. Ингээд элчингээс зорчих шалтгаан тодорхой бус гэж үзэн татгалзсан хариу өгдөг. Ийм тохиолдолд тухайн хүн 3 сарын хугацаанд дахин виз мэдүүлэх эрхгүй болно.
Хэмээн ярьж байгаа эмэгтэйн яриан дунд "5 саяыхан" гэж тодотгож байгаа нь 3 сараар аялах виз мэдүүлсэн хүмүүсийн нэршил аж.