Сэлэнгэ аймгийн Хүдэр сум бол хамгийн "өглөгч" байгальтай газруудын нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Ойн жимс, самраар баян нутагт хувиараа бизнес эрхэлдэг, эрхэлдэггүй гээд янз бүрийн хүмүүс зүгээр л амрангаа байгалийн шим тэжээлийг амтлахаар ч зорин очих нь элбэг.
Гэтэл Хүдэр сумын дурсгалт газар болох Соронзон хадыг ухаж байна гэсэн мэдээллийг нутгийн нэгэн эмэгтэй өөрийнхөө фэйсбүүкэд зураг, бичлэгийн хамт нийтлэн Хүдэр сумын удирдлагуудад анхааруулжээ. Энэ мэтчилэн бидний нүднээс далд, үзэсгэлэнт байгалийн хэсгүүдийг ухаж төнхсөөр нэг мэдэхэд юу ч үгүй болсон байх вий. Үүнийг бүгд дор бүрнээ ухамсарлаж, сонор сэрэмжтэй байж нийтэд дэлгэх нь зүй ёсны хэрэг юм. Байгаль бол бид бүхний өмч. Өмчөө хамгаалцгаая.