Жингийн илүүдэл бол энэ зууны хамгийн том хүн төрөлхтний асуудал. Хүн бүр дасгал хөдөлгөөнтэй, хөнгөн байхыг хүсдэг болсон төдийгүй эрүүл мэндээ хамгийн нэг дүгээрт тавьж чаддаг болсон нь орчин үеийн залуусын амьдралын хэмнэлээс илхэн анзаарагддаг.
Тэгвэл хүн бүрт байнгын дасгал хөдөлгөөнтэй байх боломж тэр бүр тохиодоггүй. Ажил, ар гэр гээд л амждаггүй байж болох. Харин үүнийг зохицуулах энгийн нэг арга байгаа нь баярлууштай. Энэ бол эрүүл хооллолт. Ингээд та бүхэнд идээд, идээд таргалуулахгүй хүнсний бүтээгдэхүүнээс танилцуулъя.