МУГЖ И.Одончимэгийн том охин З.Номундарь нөхөртэйгөө эргэн нийлжээ. Түүний нөхрийг Б.Билгүүн гэдэг. Тэрээр жүжигчин мэргэжилтэй. "Хувьсал" продакшны хамгийн сүүлд хийсэн "Миний нууц" дэлгэцийн уран бүтээлд гол дүр бүтээснээр нь үзэгчид андахгүй биз ээ.
Хосууд СУИС-д нэг анги байжээ. Их сургуулийнхаа гуравдугаар курсэд охинтой болсон ч охиноо том болоогүй байхад хоёр тийшээ болчихсон гэнэ.
Ингээд З.Номундарь багагүй хугацааг охинтойгоо өнгөрүүлсэн.
Гэсэн ч тэд эргэн нийлж аз жаргалтай амьдарч байгаа ажээ.
Гэр бүлд аз жаргал хүсье.