Өнгөрсөн хагассайн өдөр буюу зургадугаар сарын 17-ны билэгт сайн өдөр "Маск" продакшны жүжигчид Д.Бямбадорж, Б.Ариунчимэг нарын хурим нижгэр болж өнгөрлөө. Хурим "Хар сувд" парк кастлд үдшийн 19.00 цагаас эхэлж тэнд урлагийнхан цөм цугласан байжээ.
Тэднийг сошиал ертөнцөд Ари, Бидо нэрээр нь андахгүй сайн мэднэ. Учир нь тэд фэйсбүүк, инстаграмд хамгийн сайхан үлгэр дуурайллыг мянга мянган залуу хосуудад үзүүлдэг мундаг гэр бүл юм.
Хосууд 7 жилийн дараа гал голомтоо бадрааж байгаа нь энэ. Тэд Б.Эгшиглэн гэдэг охинтой.
Ингээд та бүхэнд хосуудын хамгийн аз жаргалтай мөчүүдээс сонирхуулъя. Танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье.