Шар хадны эцсийн буудалд амралт, спорт, тоглоомын талбай бүхий бичил тохижилтын ажил хийгдэж дууслаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн буудлын хойно 430 м2 сул шороон хөрс бүхий газарт амралт чийрэгжүүлэлт, сагсан бөмбөг, тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий тохижилтыг хийжээ. Уг ажлыг өнгөрсөн сарын 15-аас энэ сарын 15-ны хооронд хийсэн байна. Нийслэлд бичил тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууц, гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хийж байна