Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр өмнөд хөршөөс манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дээрх хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллыг дахин төлөвлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.
Үүнтэй холбоотойгоор эл чиглэлээр холбогдох төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Ерөнхий сайдаас Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.