"Говь" үндэсний томоохон үйлдвэрт гал гарж одоо хүртэл унтраагүй байна. Галын дуудлага Хан-Уул дүүргийн гал унтраах ангид оройн 19.00 цагийн үед ирсэн боловч шөнийн 01.00 цагийн орчимд одоог хүртэл галыг бүрэн унтрааж амжаагүй байгаа аж. Одоогийн байдлаар галын шалтгаан тогтоогдоогүй байгаа тул маргааш өглөө ОБЕГ-аас албан ёсны мэдээлэл хийнэ. Мөн бид дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.