Билгийн тооллын 20. Рашаан барилдлагатай хар бич өдөр
Өглөө нар 05:53 минутанд мандан, орой 21:53 минутанд жаргана.
Уг өдөр хулгана, луу жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр эм найруулах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, эм уух, рашаан сувилалд орох, бүжиг наадам хийх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих, бурханд залбирах, сан тавиулах, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Шинэ хувцас эсгэх, өмсөх, чимэг зүүх, үхэгсдийн үйл үйлдэх зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал өлсөж ундаасна. Дал, мөр, хүйс, дотор шагайдаа мэс бүү хүргэ.