Билгийн тооллын 19. Түлэх барилдлагатай цагаагчин хонь өдөр
Өглөө нар 05:53 минутанд мандан, орой 21:52 минутанд жаргана.
Уг өдөр гахай, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх, зарга үүсгэх, малын ашиг шим авах, мал гадагш өгөх, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, хийморийн дарцаг хийсгэх, согтуу галзууг номхотгох зэрэг үйлд сайн. Хануур төөнүүр хийлгэх, анагаах элдэв үйл хийх, өндөр албан тушаалд эхэлж суух, цуглаж чуулах, тээрэм босгох зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал сайн нөхөртэй уулзана. Бугуй, шилбэ, ууц, нууцын оронд мэс бүү хүргэ.