Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийх автозамын ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цемент бетон суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг хийх гэж байна.
Тиймээс зургадугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагаас мөн сарын 20-ны өдрийг дуустал, Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх автозамын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.
Иргэд тухайн бүсэд зорчихдоо өөр зам сонгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас сануулж байна.