Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтэд үндэслэн нийслэлийн Тээврийн газрынхан өнгөрсөн бямба гаригаас шөнийн тээвэрт автобус үйлчлүүлж эхэллээ. Тодруулбал, ШҮ:1 “Таван шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-Долоон буудал-МУБИС” чиглэлд 22.30-01.30 цаг хүртэл иргэд автобусаар зорчих боломжтой боллоо.
Мөн аялал зугаалгаар явах, агаарт гарах хүсэлтэй иргэдийн эрэлтэд нийцүүлж, зуслангийн ЗҮ:1 “Гүнт-Жигжид-“Тэнгис” кино театр” чиглэлд гурав, ЗҮ:2 “Гоодой-“Тэнгис” кино театр” чиглэлд нэг, ЗҮ:3 “Баянбулаг-“Тэнгис” кино театр” чиглэлд нэг тээврийн хэрэгсэл зорчигч тээвэрлэж эхэлжээ.