Өчигдөрхөн нээлтээ хийсэн шөнийн гудамж бол өнөөдрийн сэдэв. Нийслэлийн анхны энэ төрлийн гудамж хүмүүст маш их хүлээлт үүсгэсэн байлаа.
Харамсалтай нь тэнд хүмүүсийн санаанд хүрээгүй олон зүйл байсан ч энэ удаад таалагдсан байх магадлалтай 5 зүйлийг дурдъя.
- Хүүхдийн зуу буюу Сөүлийн гудамжинд маш чангаар дуу сонсонгоо машин замаар алхах юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж төрүүлэв.
- 45 дугаар сургуулийн урд талд хийсэн сандал тэр хавийн үзэмжийг эрс өөрчилсөн байхыг харах таатай байлаа.
- Шөнийн гудамжинд нийтийн бие засах газар байгаа.
- ТҮК-ийн ажилчид сайн ажиллаж байна лээ. Эл хуль хоггүй тухтай санагдсан.
- Бас эргүүлийн цагдаа нар ч ажилдаа хариуцлагатай хандаж байгаа харагдсан.