Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Энэ удаа Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршилд дуудлага худалдаа зарлаж байна.
Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2017 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны зургадүгээр сарын 20-ний өдрийн 8:30 минутаас эхлэн-2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар авна уу. Лавлах утас: 315712, 96008990
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Хүсэлт маягтаар гаргана.
- Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
- Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
- Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
- Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/
ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАГДАХ ГАЗРЫН ЖАГСААЛТ: